улс төр

МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан Д.Гантулгыг залуучуудын бодлого хариуцсан зөвлөхөө болгосон уу?

Таны сэтгэгдэл

МАН-ын ЕНБдарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг залуучуудын бодлого хариуцсан зөвлөхөө болгосон гэх мэдээ зарим мэдээллийн хэрэгсэлд нийтлэгджээ. УИХ-ын гишүүн асан Д.Гантулга иргэн Ч.Н-ыг хүчиндэн, бэлгийн дур хүслээ хангасан хэрэгт шалгагдаж, бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнийхөө дараа НАМОХ-ны Ерөнхийлөгч, Монголын Морин Спорт Залуу Уяачдын Холбооны Тэргүүн зэрэг бүхий л ажил, албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм. Үүнээс нь хойш МАН-ын удирдлагууд уулзахаас зайлсхийн, дэмжлэг үзүүлэхээ больсон гэсэн яриа улс төрийн хүрээнд яригддаг.Тэгвэл түүнийг МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан Д.Гантулгыг залуучуудын бодлого хариуцсан зөвлөхөөрөө авч ажиллуулах гэж буй бололтой. 

С.Сарнай

sonin.mn

942
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл