Тайландын Агаарын цэргийн хүчний офицер Порамет Мисомфопын цахимд оруулсан пост олон хүний сэтгэлийг хөнджээ. Өнгөрсөн сарын 30-нд тэрээр нэгэн кафегаар үйлчлүүлж байхдаа замын хашлаган дээр суух ноорхой хувцастай өвгөнийг олж харжээ. Хаягдаж орхигдсон нэгэн болох нь илт мэдэгдсэн тул кафегаар үйлчлүүлж гарсаны дараа тэр хавийн үүргийн худалдаачин, ТҮЦ-ийн эздээс өвгөний тухай асууж сонирхсон байна.
-Хажуугийн худалдаачин эмэгтэйн баталсанаар 10 жилийн өмнө өвгөнийг энэ зам дээр, яг сууж байгаа тэр газарт нь нэгэн бүсгүй машинаасаа буулгаад явсан гэсэн. Тэр бүсгүй явахдаа өвгөнд нэлээд юм хэлсэнийг худалдагч эмэгтэй сайн сонсож чадаагүй аж-
Ийнхүү харваас охин нь байж болох бүсгүй өвгөнийг орхиод явжээ. Маргааш нь үүргийн худалдаачинд ирэхэд өвгөн хашлаган дээр сууж л байсан гэнэ.
-Худалдагч эмэгтэйг очиж асуухад охин нь хот явж ажил хийж мөнгөтэй болоод ирж авна гээд энд буулгаж орхисон хэмээн өвгөн хариулжээ. Охин нь заавал ирж авна гэдэгт бат итгэж байгаагаа ч хэлжээ. Ийнхүү хүлээсээр байгаа гэнэ-
Тэр үеэс эхлэн үүргийн эмэгтэй худалдагчид өвгөнийг өрөвдөж одоо болтол ээлжилэн хооллож байгаа гэнэ. Гунигт түүхийг сонссон цэргийн нисгэгч өөрөө өвгөн дээр очжээ. 10 жил гудамжинд амьдарсан тул өвгөн тун хэцүү байдалтай болжээ. Мөн олон жилийн өлөн зэлмүүн амьдрал, ганцаардал ганьсралын улмаас сэтгэхүйд нь өөрчлөлт орсон нь шууд мэдэгдсэн гэнэ.
-Намайг юм асуухад өвгөн “охин маань заавал ирнэ, заавал ирнэ” гэхээс өөр зүйл хэлж чадахгүй байсан-
Цэргийн офицерийн пост Тайландын цахимд шуугиан тарьжээ. Гэхдээ олон хэрэглэгч түүнийг өвгөний хөөрхийлөлтэй байдлын тухай холбогдох газарт нь мэдэгдэлгүйгээр орхисон хэмээн шүүмжилсэн байна.
Сэтгэгдэлүүд