улс төр

ХОМ-ээ дутуу мэдээлсэн А.Хаянхярвааг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарлаа

Таны сэтгэгдэл

“Номин талс” хамтлагийн дуучин А.Хаянхярваа их урлагаасаа хөндийрч төрийн албыг түшээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэрээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга хийдэг бөгөөд Авилгатай тэмцэх газраас хийсэн хөрөнгө орлогын мэдүүлгийн хянан шалгалтаар түүнтэй холбоотой хэд хэдэн зөрчлүүд илэрсэн тухай өнөөдөр мэдээлсэн билээ. 

Тэрээр: 

  • Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэн нийт 36 сая төгрөгийн орлогоос 24 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгийн орлого” хэсэгт мэдүүлээгүй.
  • Өөрийн өмчлөлийн Lexus RX 350 маркийн автомашиныг худалдсан 15 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгө борлуулсны орлого” хэсэгт мэдүүлээгүй.
  • Төрийн банк дахь дансаар хүлээн авсан 20 сая төгрөгийн цалингийн зээлийг мэдүүлгийн “Зээл” хэсэгт тус тус мэдүүлээгүй.
  • Мэдүүлгийн “Үйл ажиллагааны орлого” хэсэгт 50 сая төгрөгийн орлогыг үндэслэлгүйгээр илүү мэдүүлсэн нь тогтоогдсон юм.

Түүний энэ үйлдэлд цалингаас нь суутгаж сахилгын арга хэмжээ аваад байсан билээ. Тэгвэл Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярвааг хоёрдугаар сарын 11-ний өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг өнгөрсөн баасан гарагт гаргасан талаараа НХОГ-аас өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд албан бичиг хүргүүлсэн байна. 

700
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл