нийгэмОнцлох

Гудамжинд шээсэн төрийн албан хаагчийн гэрээс хахуулийн 14 сая төгрөг олджээ

0

Төв талбайн ногоон байгууламж руу шээж, улмаар ажлаасаа халагдсан Нийслэлийн өмчийн харилцааны мэргэжилтэн Д.Нэмэхбаярыг АТГ-аас авлигын хэрэгт шалгаж эхэлжээ.

Тэгвэл түүнтэй хамт ажилладаг ахлах мэргэжилтэн Н.Раднаасэдийг мөн шалгаж байгаа юм байна. Тэднийг “Үдийн цай” хөтөлбөрийн тендерт оролцож зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авах байдлаар давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэрэгт буруутган шалгаж байна.

Д.Нэмэхбаяр нь Нийслэлийн Өмчийн харилцааны газарт ажилладаг бөгөөд Үдийн цай хөтөлбөрийн тендерт оролцсон аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авдаг байжээ. Ингэхдээ хясан боогдуулах аргаар, тухайлбал зөвшөөрлийг нь гаргаж өгөхгүй байх, гэрээний хугацааг сунгахгүй байх, зөвшөөрлийг цуцална гэж сүрдүүлэх гэх мэтээр дарамт шахалт үзүүлж, аргагүй байдалд оруулан мөнгө авдаг байсан байна.

Нийслэлийн төрийн өмчийн бараг бүх сургууль дээр Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлдэг аж ахуйн нэгж, иргэдээс багадаа 200 мянган төгрөгийн хахууль авдаг байсан нь тогтоогдож байгаа ажээ. Тэр байтугай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг тусгай сургуульд үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлдэг хүмүүсээс ч хүртэл хахууль авсан нь нотлогдоод байна. Албан тушаалаа ашиглан бусдаас хясан боогдуулах замаар их, бага гэж гололгүй мөнгө авч, хахуулийн мөнгөө гэртээ хадгалж хуримтлуулсаар 14 сая төгрөг хүргэсэн бололтой.

Б.Дашзэвэгийн ялыг хөнгөрүүлж өгөхийг түүний хүчиндэхийг завдсан охины асран хамгаалагч хүсчээ

Өмнөх нийтлэл

М.Ууганзаяа олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм