Дэлхийн үйл явдал

Зургаан настай Монгол охин “Дэлхийн аварга“ боллоо

Таны сэтгэгдэл

 

Хөвсгөл аймгийн Далай ван сургуулийн 1-р ангийн сурагч 6 настай Лхагвадэмбэрэлийн Батжаргал Малайз улсын Куала лампур хотод энэ сарын 9,10-нд болж байгаа Дэлхийн цээж тооллын 23 дахь удаагийн тэмцээнд түрүүлж Дэлхийн аварга боллоо.

Тус тэмцээнд 40 орны 3000 хүүхэд өрсөлдсөн байна. Мөн тус тэмцээнд оролцож байгаа Хөвсгөл аймгийн Нутгийн аваргууд сургуулийн 6-р ангийн сурагч А.Саруулням дэд аварга, Эрдмийн далай сургуулийн сурагч Г.Жамьянмядаг  гүнзгий түвшинд 2 дахь жилдээ орж мөнгөн цом хүртсэн байна.

Өнгөрсөн онд тус аймгаас  8 сурагч оролцож Гэндэнпилийн Жамбалдорж анхны Дэлхийн аварга болж байсан бол энэ жил 2 дахь Дэлхийн аварга төрлөө гэж Тояа хүүхэд хөгжлийн академийн Хөвсгөл дэх салбарын багш Р.Дэлгэрсайхан мэдээллээ.

653
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл