УИХ-ын гишүүн Х.Оюунбаатар, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж чуулганы танхимын үүдэнд суулт зарлаж байна.
Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг огцортол хуралдаа суухгүй гэж мэдэгдлээ
Тэднээс гадна Засгийн газрын гишүүд ч мөн адил чуулганы танхимд оролгүй УИХ-ын даргаар нэлээд хэдэн удаа дуудуулсан юм. Ийнхүү 10:00 цагт эхлэх ёстой чуулганы хуралдаанд гишүүдийн ирц бүрдэхгүй байсаар 10:40 цагт эхэллээ.
Одоо Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
Сэтгэгдэлүүд