нийгэм

“Абсолют“ сүлжээ дэлгүүрийн самарнаас цагаан эрвээхэйн авгалдай илрүүлжээ

Таны сэтгэгдэл

Сүүлийн жилүүдэд Монголд орж ирж буй дэлхийн томоохон сүлжээ дэлгүүрүүдээс хүнсний аюулгүй байдалтай холбоотой зөрчлүүд удаа дараа гарсаар байгаа билээ.

Тэгвэл “Абсолют“ сүлжээ компанид ОХУ-ын хилийн хорио цээрийн хяналтын газар, Буриад улсын Росселковнадзор дахь ургамлын хорио цээрийн албанаас Монгол улс руу явуулах гэж байсан хүнсний бүтээгдэхүүнд шалгалт хийсэн байна.

Уг шалгалтаар өнгөрөгч арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Узбекстанд үйлдвэрлэсэн хушга болон хальсалсан самарнаас үр тарианы хортон шавьж буюу цагаан эрвээхэйн авгалдай илрүүлсэн байна. Энэ тухай daily03.ru сайтад мэдээлж уг бараа бүтээгдэхүүнийг устгалд оруулах гэж буйг бичжээ.

www.seen.mn 

666
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл