2014 оноос МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлагаар зохион байгуулагдаж байгаа “Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган” нь Монгол улсад бие даасан бизнес эрхлэлт (энтрепренершип)-ийг дэмжих, тухайлбал төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг сайжруулах, энтрепренерүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байна.
Харин 2018 оны ээлжит чуулганыг “Авьяас/Ур чадвар – Энтрепренершипийн хөгжилд их сургуулиудын гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд 2018.12.06 өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.
Ингээд энэхүү үйл ажиллагааг зорин очих 10 шалтгааныг сонирхуулж байна.
1.Урам авах эвент
Гарааны бизнес эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, гарааны бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл өгдөг нь тус чуулганыг зорих хамгийн том шалтгаан байх болно.
2.Суралцах боломж
Гарааны бизнесийн талбар дахь ололт, амжилт болон чиг хандлагуудын талаар судлаач, эрдэмтэн багш нар, талбарын шилдгүүдээс сонсож тэдний мэдлэг, ур чадвараас суралцах, шинэ санаа олж авах боломжтой. Тэд танд хаанаас ч олж авахгүй үнэтэй мэдээллийг хүргэх болно.
3.Туршлага солилцох
Мөн та өөрийн зорилго нэгт энтрепренерүүдтэй уулзаж туршлага, үзэл бодлоо хуваалцан цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой. Магадгүй та ирээдүйн бизнесийн хамтрагчаа ч олж болох юм.
4.Танилын хүрээгээ өргөжүүлэх боломж
Хэрвээ та загас барихыг хүсвэл, загас байгаа цөөрөм рүү очих хэрэгтэй!Үүнтэй адил хэрэв та амжилттай энтрепренер болохыг хүсвэл, тэдний очдог газарт очих хэрэгтэй. Өөрийн салбарын хүмүүстэй уулзахын зэрэгцээ үнэ цэнээ өсгөж буйдаа та баяртай байх болно.
5. Ментортой болох
Бизнесийн орчинд ментортой болох нь гарааны бизнес эрхлэгчдийн хувьд карьераа өсгөх боломж болдог. Өөрт тань ажил мэргэжил болон хувь хүний хувьд өсөж дээшлэхэд туслах сайн зөвлөгч гарцаагүй хэрэгтэй. Магадгүй та чуулганд оролцсоноор менторшипийн харилцаагаа тогтвортой болгож чадах ч юм билүү.
6.Гарааны компанийн танилцуулга (Demo Day)
Их дээд сургуулиудад бойжиж буй судалгаа, шинжилгээ, технологид суурилсан шилдэг 8 гарааны бизнесийг сонгон шалгаруулж, хөрөнгө оруулагчдад бизнесээ танилцуулах боломж олгоно. Мэдээж маш сонирхолтой хэлэлцүүлэг өрнөнө.
7.“Авьяас/Ур чадвар – Энтрепренершипийн хөгжилд их сургуулиудын гүйцэтгэх үүрэг”
- Энтрепренершипийг хөгжүүлж буй их дээд сургуулиудын туршлагаас суралцах, тулгарч буй сорилтуудыг хамтран шийдвэрлэх арга замуудыг хайх,
- Энтрепренершипийн хөгжилд үзүүлж буй их сургуулиудын үүрэг, оролцоог танилцуулж их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх
зэрэг оюутан залууст чиглэсэн боловсролын салбарын эрдэмтэн, профессоруудын санал бодлыг сонсох боломжтой.
8.SURPRISE
Жил бүр “Зочин илтгэгч”-ээр амжилттай яваа тун сонирхолтой бизнес эрхмүүдийг урин оролцуулдаг. Энэ жилийн чуулганд та бидний сайн мэдэх “Shark Tank” нэвтрүүлгийн шүүгч, хөрөнгө оруулагч нэгэн эрхэм уригдан хүрэлцэн ирэх болно.
Харин аль Shark ирэх бол?
9.ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
Энэ жилийн үйл ажиллагааны бас нэг давуу тал бол оройн хөтөлбөр буюу 14:00 цагаас хойш үйл ажиллагаа үнэ төлбөргүй болох юм. Маш их үр өгөөжтэй эвент, дээрээс нь ҮНЭГҮЙ.
10.МУИС-Шинэ номын сан
Та МУИС-ийн шинэ цахим номын сантай танилцаж амжсан уу? Хэрэв амжаагүй бол “Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган 2018” МУИС-ийн номын санд болох бөгөөд 360,000 гаруй хэвлэмэл болон цахим ном, сонин, сэтгүүлийн сан хөмрөгтэй шинэхэн номын сангаар та зочлоод гараарай.
Чуулгантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг:
https://www.facebook.com/MongolianEntrepreneurshipSummit/
https://www.facebook.com/events/360887254678927/
Зохион байгуулалт, хамтын ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг
88028798, 77307730-4145 дугаараас лавлана уу.
Сэтгэгдэлүүд