Дэлхийн үйл явдал

Жирэмсэн эхнэр, хоёр охидоо хэрцгийгээр хөнөөсөн Крис Уаттсд цаазаар авах ял оноолоо

Таны сэтгэгдэл

АНУ-ы Колорадо мужид өнгөрөгч наймдугаар сарын 13-ны өдөр хүн амины ноцтой хэрэг гарсан юм.

33 настай Крис Уаттс бие давхар эхнэр Шананн Уастт болон  гурван настай Селеста, дөрвөн настай Белла охидоо хэрцгийгээр хөнөөсөн билээ.

Харин түүний хэргийг шүүх үйл явц гурван сар гаруй үргэлжилсний эцэст өнөөдөр шийдвэрээ гаргажээ. 33 настай ижил хүйстэн Крис Уаттсд хийсэн хэргийнх нь төлөө цаазаар авах ял оноосныг CNN мэдээллээ.

Хэргийг тодруулбал: 

Тэрээр эхнэрээсээ салах хүсэлтээ өгсөн байсан ч эхнэр нь татгалзсан тул уураа барьж дийлэлгүй энэ үйлдлийг хийсэн хэмээн мэдүүлжээ. Крис Уаттс эхнэр охидынхоо цогцсыг өөрийн ажилладаг нефтийн үйлдвэрээс холгүй гүний худгийн хажууд булсан байжээ.

Тухайн үед Крис Уаттсыг ажлын газрын  бүсгүйтэйгээ амрагийн холбоотой байсан талаар хэвлэлүүд мэдээлж байсан юм. Тэгвэл эхнэр охидоо хэрцгийгээр хөнөөсөн Крис ижил хүйстэн байсан тухай түүнтэй олон жил дотно харилцаатай байсан залуу “HLN” сувагт мэдээлжээ.

“Тэрээр Крис Уаттсыг эхнэр хүүхэдтэй байсныг би мэдээгүй. Би үнэнийг мэдээд маш их цочирдсон. Тэр намайг мэхэлж байж” гэжээ. Амиа алдсан Шананн Уастт болон охидын амьдарч байсан байшингийн гадаа тус хотын иргэд эмгэнэл илэрхийлсээр байжээ.

www.Seen.mn 

  • 10 

  • 11Шананн Уасттын аав

  • 12 

  • 13 

  • 14 

  • 15 

  • 16 

  • 17 

  • 18 

649
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл