Онцлохулс төр

ЖДҮ-ийн зээл нэрээр бүлэг хулгайн гэмт хэрэг хийснээ МАН-ынхан өөрсдөө хүлээн зөвшөөрч эхэлжээ

0
УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан нь тодорхой болсон билээ.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг өөрсдөө сайн дураараа тарахыг шаардсан ч УИХ-ын дарга М.Энхболд нь хүлээн зөвшөөрөөгүй юм.
Харин УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан УИХ-ын нэр бүхий гишүүдийг зээлээ эргүүлэн төлөх чиглэл өгч, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзоригийг огцруулаад байна.
Мөн ЖДҮ-ийн зээл хариуцдаг байсан ХХААХҮЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дарга, ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангийн захирал тэргүүтэй 4 хүнийг АТГ-аас баривчилж, албан хаагчдынх нь хилээр гарах эрхийг бүрэн хориглоод буй билээ.
Гэсэн хэдий ч иргэдийн бухимдал намжихгүйгээр үл барам улам идэвхжиж байгааг нийгмийн сүлжээн дэхь иргэдийн сэтгэгдэл харуулж буй гэхэд болно.
Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Ундармаа, Т.Солтан, А.Сүхбат, Х.Болорчулуун, Н.Учрал, Б.Жавхлан, Л.Энхболд, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан тэргүүтнүүд ЖДҮХ-ийг дэмжих Сангаас хөнгөлөлттэй зээл авсан нь тодорхой болоод байгаа.
Зарим эх сурвалжуудын хэлж буйгаар эхэлж ил гарч, “гэрэл цохьсон” нь л эд нар болохоос нийт УИХ-ын 30 гаруй гишүүн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэнэ. Тэд ч энэ хугацаанд асуудлыг цэгцлэхээр ажиллаж, зээл авсан компаниа өнгөрсөн хавар, зун зарсан болгон бичиг баримт хийжээ.
Гэтэл үүнтэй холбоотой нэгэн асуудал гарч ирж буй нь ЖДҮ-ийн зээл нь тодорхой зорилготой, улс төрийн шийдэл байсан тухай яриа юм.
Тэр бүү хэл анх ХХААХҮЯ-ий дэргэдэх ЖДҮХСан руу бичиг явуулдаг байснаа хүлээн зөвшөөрсөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа
өчигдөр: “Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн газрыг унагахаар тохиролцож үгссэн хүмүүс түүнийхээ шан харамжид ЖДҮХС-гаас зээл авсан гэж үзэх үндэслэлтэй.ЖДҮХС-гаас зээл авсан  хүмүүсийг  би зохион байгуулалттай бүлэг хэрэг үйлдсэн” хэмээжээ. Ийнхүү ЖДҮ-ийн зээл нэрээр “бүлэг хулгайн гэмт хэрэг” хийснээ МАН-ынхан өөрсдөө хүлээн зөвшөөрч эхэллээ.
Л.Ганзориг
Эх сурвалж: Sonin.mn 

Су.Батболдыг “Гомо“ гэж гүтгэгчид нь МАН-ынхан өөрсдөө байжээ

Өмнөх нийтлэл

Олны сонирхолыг татаж буй “Асрагч аав“ кино

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Онцлох