Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны консулын газрын ажилтнууд Монгол улсад нэвтрэх визийг дамлан худалддаг тухай яриа байдаг. Гэтэл энэ хэргийн гардан гүйцэтгэгч, зохион байгуулагчаар УИХ-ын гишүүн асан Д.Мурат ажилладаг байсан мэдээллийг анх иргэд хууль хяналтын байгууллагад мэдээлжээ.
Д.Мурат нь 2014 оны зургадугаар сард Монгол Улсаас Эрээн хотод суух консулаар томилогдсон даруйдаа манай улсад нэвтрэх визийг гадаадын иргэдэд дамлан худалдах, хууль бусаар их хэмжээний орлого олох ажлыг зохион байгуулах болсон байна. Тэрбээр өөрийн эхнэр С.Кулзада, хүргэн дүү С.Сапарбек нарыг виз олгох ажилд томилжээ. Харин ГХЯ-аас томилсон ажилтнуудыг үйлчилгээний ажилд томилсон байна.
Иргэдийн гомдлын дагуу Д.Муратыг Тагнуулын байгууллагаас шалгаж ажлын өрөөнд ороход нь виз дамлах ажлыг эхнэрийн хамт хийж байсан гэх. Үйлдэл дээрээ баригдсан тэрбээр шалгалтын явцад захиа үлдээгээд эхнэр С.Кулзада хүргэн дүү С.Сапарбек нарыг дагуулан Казахстан руу зугтаасан байдаг. Мөн шалгалтын явцад дипломатын машинаар 2 улсын хооронд хар тамхи бусад хориотой эд зүйлсийг хууль бусаар хил дамнуулан нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон байж болзошгүй байгаа талаар олон эх сурвалжууд дурьдсан байдаг. Гэвч тэрээр хэргийн шалгалтын явцад гадаад руу буюу Казакстан улс руу зугтжээ.
Тухайн үед Д.Муратад холбогдох хэргийг хууль хяналтын байгууллагууд сүр дуулиантайгаар шалгаж байсан боловч хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхой бус байгаа нь олон асуултыг ардаа үлдээгээд намжсан.
Өмнөх Д.Муратын хэрэг хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж дуусаагүй байхад одоогийн Улсын их хурлын гишүүн Д.Мурат бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдож олон нийтийн сүлжээгээр тарсан ёс бус зургуудыг хүн бүр үзэж олны анхаарлыг татав.
Үнэндээ Баян-Өлгийгөөс сонгогдсон Мурат гишүүн гэхээр хүмүүс өмнөд хөршөөс Монгол руу хар тамхи нийлүүлдэг сүлжээнийхэнтэй холбогдож консулын машинаар хар тамхи зөөвөрлөсөн, виз дамлан худалдаалсан хэргээр эрэн сурвалжилагдаж буй УИХ-ын гишүүн асан А.Муратыг гэж ойлгодог. Гэвч одоогийн парламентад сууж буй Д.Мурат нь түүнээс насаар нэлээд залуу хүн бий. Павлодар хотын Техникийн их сургуулийг үйлдвэрийн дулааны инженер мэргэжлээр дүүргэсэн Д.Мурат 2006 оноос “Эрчим-Баян-Өлгий” ХК-ийн захирлаар ажиллаж байгаад өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшэн сонгогдсон байдаг. Түүний хэрэг нь бүр анхан шатны шүүхээр 3 удаа, мөн давж заалдах шатны шүүхээр 3 удаа нийт 6 удаагийн шүүх хурлаар орсон.
Баян-Өлгий аймгаас Улсын их хуралд сонгогдсон өмнөх гишүүн Х.Жекей, К.Сайраан, Д.Мурат зэрэг нөхдүүд нь Монгол улсад гэмт хэрэг үйлдэж хийдгээ хийгээд Казакстан руу зугтдаг жишгийн дагуу Д.Мурат нэг өдөр Монгол Улсаас гэр бүл, эд хөрөнгөө аваад зугтах вий.
Эх сурвалж: Tusgaar.mn
Сэтгэгдэлүүд