Чөлөөт түүх

5-р ангийн охины бичсэн захиа: “БУЙДХАН ГАЗАРТ НУУГДАЖ БУЙ БИ“

0

Харвард, Бээжингийн их сургуульд элсэх гээд байх шаардлага надад огт байхгүй байж мэднэ. Аз жаргалтай байх нь л чухал хэмээн “БУЙДХАН ГАЗАРТ НУУГДАЖ БУЙ БИ“ хэмээх зохион бичлэгтээ хэвлүүхэн өгүүлсэн 5 дугаар ангийн охины энэ бичвэр цахим орчинд нэлээд шуугиулаад байна. Түүний бичвэрийг хүргэе.

….. “БУЙДХАН ГАЗАРТ НУУГДАЖ БУЙ БИ“ Ертөнц ер бусын том гэдгийг би мэднэ. Тэнд маш олон тэнгэрийн эрхэс байдаг, харин би дэлхий дээр амьдардаг. Дэлхийгээс том нь нар, харин дэлхийгээс жижиг нь сар. Сар дэлхийгээс жижиг гэдгийг хүн бүр мэднэ. Гэвч намайг мэдэх нь хэд билээ дээ? Үүнд бусдыг буруутгаж үл болно. Учир нь дэлхий дээр нийт 7 тэр бум, янз бүрийн хүмүүс бий. Намайг хүмүүс тэр бүр мэдэхгүй, тиймээс би хумхын тоосны нэг мөхлөг л гэсэн үг. Намайг Ю И Сюань гэдэг, том болоод мужаан болохыг хүсдэг. Хэрэв чамд чихэр байгаа бол би идэхийг л хүснэ. Та нар харж байгаа биз дээ, миний мөрөөдөл ийм л энгийн… Гуравдугаар ангид ороод бидний амьдарч буй энэ нийгэм хүмүүсийг үгүй хийж байна гэдгийг би аажмаар ойлгосон.

Товчоор хэлбэл, ерөөсөө дунд сургуулийн элсэлтийн шалгалт бас конкурс. Яагаад гэхээр авьяас билэг маань хараахан тодорч амжаагүй байхад “Хэрэгцээгүй амьтан“ болж орхиж байгаа юм. Иймээс надад ганцаардмал, сул дорой санагдах болов. Яг л дэлбээлсэн алтанзул цэцэг дэлбээгээ хумьж байгаа мэт. Аав миний байдлыг ажаад хэт их зүйл бодох хэрэггүй, ухаарч ойлгох нь л чухал гэсэн юм. Гол нь би ухаараад ойлгочихвол тэр баярлах болно. Би за л гэсэн учир нь би хүмүүсийг баярлуулах дуртай. Би математикийн бодлогоо бодож чадахгүй бол давтлагын багшаасаа эсхүл аав ээжээсээ асуух маягаар хичээж эхэлсэн. Багшийн шаардлагын дагуу номоо уншаад, даалгавраа хийгээд, дасгал хийж, эрт унтаж эрт босох болов. Хэдийгээр би байнга өөрийнхөө тархи, уур хилэнгээ захираад байж чаддаггүй ч тухай бүрд нь багш маань, аав ээж маань надад сайтар хэлж сургадаг. Улмаар би ухаараад ирмэгц энэ нь тийм ч сүртэй зүйл мэт санагдахаа больж эхлэв… Нэг удаа биеийн тамирын хичээл дээр 50 метрт гүйлгэх сорил байсан юм. Бид дор бүрнээ эмээж байсан хэдий ч хэнд нь ч бултах боломж үгүй байлаа! Бид бүгдээрээ үг дуугүй гарааны зурвас дээр зогсоно.

Миний ээлж ч боллоо. Багшийг шүглээ үлээмэгц би хурдалж эхлэлээ, үс маань хүртэл хийсэж намираад л. Барианд ороод миний баярласан гэж, учир нь би 8.75 секундэд гүйсэн, яг л Усэйн Болтын амжилтын тал хувь гэсэн үг! Би тэр оройжингоо баярлаж, шоколад ч бас идсэн. Аав маань бас намайг миний ухаалаг бяцхан охин гэсэн. Харвард, Бээжин ИС-д элсэх гээд байх шаардлага надад огт байхгүй байж мэднэ. Аз жаргалтай байх нь л чухал шүү дээ. Хүмүүс бүгдээрээ буйдхан газарт байж болохгүй гэсэн зүйл бас ерөөсөө байхгүй. Учир нь буйдхан газрын цэцэгс ч мөн ялгаагүй анхилуун байдаг. Би бол буйдхан газарт нуугдаж буй тэр охин.

Наньжин хотын Лхас гудамны бага сургууль 5 дугаар ангийн сурагч Ю И Сюань 

Орчуулсан Э.Хулан

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өмнөх нийтлэл

3 хувийн хүүтэй зээл авдаг Ж.Энхбаярын ББСБ 30 хувийн хүүтэй “Мөнгө хүүлдэг“

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Чөлөөт түүх