нийгэм

Сэрэмжлүүлэг: Нэг гэр бүлийн таван хүн гэртэйгээ шатаж нас барлаа

Таны сэтгэгдэл

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 15 дугаар гудамжинд гэр шатаж байна” гэсэн дуудлага өнөө өглөө /2018.10.24/ 04:37 цагт тус дүүргийн онцгой байдлын хэлтэст иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 04:45 цагт очиход 5 ханатай гэр,“Соната-7” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэгт гал тархан шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт нэр, хаяг, нас хүйс  тодорхойгүй 3 том хүн, 2 хүүхэд өртөж нас барсан байжээ. Цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

687
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл