Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар,
-
Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төсөл,
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ,
-
“Онтре” ХХК-тай хэлэлцээ хийх үүрэг бүхий Засгийн газрын Ажлын хэсгийн ажлын явц,
-
Дархан, Сэлэнгийн бүсэд Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдийг шалгаруулах сонгон шалгаруулалтын дүнгийн талаар,
-
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээний талаар
-
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулж, савлах төсөл”-ийн талаар
-
Нээлттэй өгөгдлийн талаар зэрэг асуудлыг танилцуулах болон хэлэлцэхээр байна.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.