нийгэм

Солонгос–Монголын морин спорт, соёлын солилцооны V бага хурал Жэжү хотод боллоо

Таны сэтгэгдэл
Нийслэлийн Морин Спорт Уяачдын Холбоо БНСУ-ын Жэжү хотын Морин Спортын Холбоо хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Солонгос–Монголын морин спорт, соёлын солилцооны V бага хурал Жэжү хотод өнөөдөр \2026.11.24\ амжилттай болж өндөрлөлөө.
Хуралд Монголын талаас Монголын Морин Спорт уяачдын Холбооны Хүндэт Ерөнхийлөгч, “Хангарди жокей” клубын тэргүүн М.Энхболд, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадорж, Нийслэлийн Морин Спорт Уяачдын Холбооны Тэргүүн М.Мөнхбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид, адууны аж үйлдвэрийн мэргэжилтэнүүд, дасгалжуулагчид болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Хурлаар Солонгос, Монгол хоёр улсын морин спорт болон адууны аж ахуйн салбар дах найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Холч морины уралдааны олон улсын чиг хандлага болон тэмцээний үндсэн зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцох, Холч морин спортын олон улсын тэмцээнийг хөгжүүлэх, хамтарсан оролцоо, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэх, залуу тамирчдыг хөгжүүлэх, адууны салбарын боловсрол, олон улсын тэмцээний зохион байгуулалтын туршлага солилцох замаар практик хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр БНСУ-ын Жэжү хотын Морин Спортын Холбооноос Монголд холч морины уралдааныг зохион байгуулах хүсэлтэй байгааг илэрхийлж байлаа.
Мөн энэ өдрүүдэд Жэжүд хотод Азийн өсвөрийн саадтай харайлтын нөхөрсөг тэмцээн болж байгаа бөгөөд НМСУХ-ны дэргэдэх “Хангарди жокей” клубын дасгалжуулагч, НМСУХ-ны Дэд тэргүүн Б.Үүрцайхаар ахлуулсан дасгалжуулагч Б.Мягмарцэрэн, залуу жокей Ү.Марс-Од, Г.Тэлмүүн нар оролцож байна.
5
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

905 нийтлэл

Сэтгэгдэл бичих