“Нээлттэй яам” үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яаманд өнөөдөр зохион байгууллаа.
Энэ үеэр Нөмрөгийн түймрээс үүдэлтэй хохирлын хэмжээ тодорхой гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн мэдээллээ.
Тэрээр энэ талаар “Маш их хэмжээний хохирол учруулсан түймэрт авсан. Энэ асуудал дээр шалгалт орсон, хууль хяналтын байгууллага хяналтаа тавьж байгаа. Байгаль орчны яам хохирол тогтоох ажлыг хийсэн. Ц.Сандаг-Очир сайд маргаашийн Засгийн газрын хуралдаанаар нэртэй, мэдээлэл хийнэ. Хохирлын хэмжээ тодорхой болсон. Хариуцлага тооцох асуудал дагалдаж яригдана” гэв.