Соёл урлаг

“Түүний буруу” жүжгийг дахин тоглоно

Таны сэтгэгдэл

“Про” театрын ээлжит уран бүтээл болох ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” сэтгэл зүйн драмын жүжгийг дахин тоглоно. Тус театрын хамт олон Оросын театрын холбоотой хамтран шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж эл уран бүтээлийг үзэгчдэд толилуулж буй юм.

Андрей Ивановын “Это все она” жүжгийн зохиол нь бичигдсэн даруйдаа олны анхааралд өртөж, Орос улсдаа төдийгүй дэлхийн олон улсуудад жүжиг болон тавигдсаар байгаа шилмэл бүтээл юм.

Жүжгийн үйл явдал ганц бие эх болон түүний өсвөр насны хүүгийн харилцаан дээр өрнөнө. Эх нь хүүтэйгээ ойлголцож чадахгүйн улмаас нийгмийн сүлжээ, цахим орчноор дамжуулан хүүгийнхээ амьдралд орж, “өөр хүн” болж түүнтэй харилцаж эхэлснээр драмын хурц зөрчил үүснэ.

Энэ жүжиг нь нийгэмд өнөөдөр бодитоор тулгамдаж буй эцэг эх, хүүхдийн харилцааны хямрал, дижитал орчны нөлөө, ганцаардал ба харилцааны дутагдал зэрэг олон асуудлыг хөнддөг орчин үеийн сэтгэлзүйн драм билээ.

“Түүний буруу” орчин үеийн сэтгэлзүйн драмын жүжгийг РЦНК буюу Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тайзнаа энэ сарын 13, 14, 15, 20, 21, 22-нд дахин тоглох юм.

44
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

849 нийтлэл

Сэтгэгдэл бичих