нийгэм

“Чингис хаан” одонг хүртэх 20 дахь эрхмийн нэр өнөөдөр тодорно

Таны сэтгэгдэл

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жил тэргүүн зэргийн уг одонг хэнд хүртээхийг өнөөдөр зарлана. Харин одон гардуулах ёслол маргааш буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 11.40 цагт болно. “Чингис хаан” одонг анх 2005 онд бий болгож, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад хүртээж байв. Түүнээс хойш улс төр, шинжлэх ухаан, урлаг, спорт, соёлын салбарт онцгой гавьяа байгуулсан эрхмүүдийг энэхүү шагналаар шагнаж иржээ. Хамгийн сүүлд буюу 2025 онд Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэлд “Чингис хаан” одонг хүртээсэн билээ.

“Чингис хаан” одон хүртсэн эрхмүүдийн жагсаалт (2005-2025 он)

  1. 2005 он-Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
  2. 2006 он-Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав
  3. 2009 он-Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
  4. 2010 он-УИХ-ын дарга асан Р.Гончигдорж
  5. 2011 он-Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди
  6. 2012 он-УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл
  7. 2013 он-Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном
  8. 2014 он-Академич Х.Намсрай
  9. 2015 он-Зохиолч, яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлэтэн Г.Мэнд-Ооёо
  10. 2016 он-Дуурийн дуучин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар
  11. 2017 он-Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр
  12. 2019 он-“The Hu” хамтлаг
  13. 2021 он-Монгол Улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа
  14. 2021 он-Монгол Улсын Зэвсэгт хүчин
  15. 2022 он-Академич Д.Доржготов,
  16. 2022 он-АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор, монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд
  17. 2023 он-Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга
  18. 2024 он-НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн
  19. 2025 он-Академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор С.Нарангэрэл

Тус одонг 2007, 2008, 2018, 2020 онд олгоогүй бөгөөд 2025 оныг дуустал нийт 19 эрхэм, байгууллага, хамтлагт хүртээгээд байна.

7
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

819 нийтлэл

Сэтгэгдэл бичих