улс төр

АН: Дэд даргаар Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр, Ж.Баярмааг томилов

Таны сэтгэгдэл

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.11.02/ ээлжит хурлаа хийж байна. Хуралдаанаар хэвлэлийн эрх чөлөөний тухай асуудлаар болон Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг сонсох юм байна. Хурлын дараагаар хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй мэдээлэл өгч, асуултад хариулна гэв.

Хурлаар УИХ дахь АН-ын бүлгийн Дэд даргаар Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр, Ж.Баярмааг олонх дэмжиж, томилсон байна.

Сүүлд АН-ын бүлгийн дарга Б.Түвшин мэдээлэл хийхдээ “Эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээг хуулиар хүчингүй болгосон байхад хуулиар олгогдоогүй эрх хэмжээг үргэлжлүүлэн хэрэглэж байгаа асуудлаар 2022 онд УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилт, үр нөлөөг дүгнэх ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа дахин мэдэгдэж байна” гэсэн юм.

19
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

803 нийтлэл

Сэтгэгдэл бичих