З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхээ таван жилээр хасах ял оноож байсан. Өмгөөлөгч нарын гомдлоор давж заалдах шатны шүүхэд уг хэргийг дахин хэлэлцэж, тэдэнд оноосон хоёр жилийн хорих ялыг 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчилж шийдвэрлэсэн юм.
Давж заалдах шатны шүүхийн |2026.06.30|-ны өдрийн тус шийдвэрийг З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын өмгөөлөгчид эсэргүүцэж УДШ-т хандсан юм. Өнөөдөр тус гомдлыг Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Ингэснээр давж заалдах шатны шүүх хурлаас гарсан шийдвэр хүчинтэй хэвээр үлдлээ.
Б.Энх-Амгаланг хоёр шатны шүүхээс улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Харин З.Энхболдыг улс төрд нөлөө бүхий этгээд болох Б.Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлсний улмаас түүнийг үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ.