улс төр

ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ

Таны сэтгэгдэл

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэхтэй холбоотой дараах шийдвэр гаргажээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал /ГБХНХ/-ын сайд Т.Аубакир: Төрийн үйлчилгээний албан хаагчдийн цалинг нэмэгдүүлэхээр бид 2026 оны төсвийн тодотголд 170.1 тэрбум төгрөг суулгасан. Ингээд цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэх үед баталсан төсөвтэй холбоотойгоор Засгийн газраас тогтоол гаргаж, цалин олгох журмууд болон холбогдох хууль эрх зүйн баримт бичгүүд гардаг.

Улаанбаатар хотод ажиллаж буй төрийн албан хаагчдын цалин, хөдөө орон нутагт ажиллаж байгаа ижил түвшний албан хаагчдын цалингаас ялгаатай байдаг. Энэ нь орон нутгийн амьжиргааны нөхцөл, алслагдсан байдалтай уялдуулан, хөдөө орон нутагт төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 20-40 хувийн нэмэгдэл олгох зохицуулалттай холбоотой. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын төрийн албан хаагчдын цалинг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр тооцсон байна.

Тухайлбал, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн их эмчийн цалин 2 сая 128 мянган төгрөгөөс 2 сая 456 мянган төгрөг болж, 328 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Харин нарийн мэргэжлийн их эмчийн цалин 312 мянган төгрөгөөр, ерөнхий мэргэжлийн их эмчийн цалин 297 мянган төгрөгөөр өсөхөөр байна. Мөн бага эмч, техникч, эм найруулагчийн цалин 283 мянган төгрөгөөр, сувилагч, согог засагчийнх 270 мянган төгрөгөөр нэмэгдэх бол туслах сувилагчийн цалин 257 мянган төгрөгөөр, шил угаагчийнх 233 мянган төгрөгөөр тус тус өсөхөөр байна.

Харин шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг авч үзвэл, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргын цалин 1 сая 883 мянган төгрөгөөс 2 сая 456 мянган төгрөг болж, 573 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Харин эрдэм шинжилгээний ажилтан, судлаачийн цалин 546 мянган төгрөгөөр өсөж, 2 сая 339 мянган төгрөг болох бол эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтны цалин 519 мянган төгрөгөөр нэмэгдэж, 2 сая 226 мянган төгрөгт хүрэхээр байна. Мөн туслах ажилтны цалин 1 сая 475 мянган төгрөгөөс 1 сая 925 мянган төгрөг болж, 450 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байна.

Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын хувьд захирал, ерөнхий найруулагч, ерөнхий удирдаачийн цалин 1 сая 805 мянган төгрөгөөс 2 сая 708 мянган төгрөг болж, 903 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Харин нэгжийн дарга, найруулагч, удирдаачийн цалин 859 мянган төгрөгөөр өсөж, 2 сая 577 мянган төгрөг болох бол номын сангийн эрхлэгчийн цалин 819 мянган төгрөгөөр нэмэгдэж, 2 сая 456 мянган төгрөгт хүрэхээр байна.

Мөн номын санч, мэргэжилтэн, инженер, биеийн тамир, спортын байгууллагын арга зүйч, дасгалжуулагчийн цалин 742 мянган төгрөгөөр, ажилтан, инженер, механикчийнх 707 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Харин зохион байгуулагч, ажилтны цалин 674 мянган төгрөгөөр өсөж, 2 сая 21 мянган төгрөг болох бол туслах ажилтны цалин 583 мянган төгрөгөөр нэмэгдэж, 1 сая 749 мянган төгрөг болно.

Түүнчлэн төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн өсөлтийг харвал, Цаг уур, орчны шинжилгээний газрын ерөнхий инженер, ерөнхий нягтлан бодогчийн цалин 1 сая 559 мянган төгрөгөөс 2 сая 339 мянган төгрөг болж, 780 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Харин ахлах инженер, ахлах мэргэжилтний цалин 742 мянган төгрөгөөр өсөж, 2 сая 226 мянган төгрөг болох бол инженер, мэргэжилтний цалин 707 мянган төгрөгөөр нэмэгдэж, 2 сая 121 мянган төгрөгт хүрэхээр байна.

Мөн архивч-операторч, лабораторын сорьц дарагч, ус цаг уур, орчны ажиглагчийн цалин 674 мянган төгрөгөөр, архив, бичиг хэргийн эрхлэгч, техникч, лаборантынх 642 мянган төгрөгөөр нэмэгдэхээр тооцсон.

Түүнчлэн архивч, ариутгах төхөөрөмжийн аппаратчны цалин 583 мянган төгрөгөөр өсөж, 1 сая 749 мянган төгрөг болох бол орон нутгийн лабораторийн шил угаагч, ариутгагчийн цалин 530 мянган төгрөгөөр нэмэгдэж, 1 сая 590 мянган төгрөгт хүрэхээр байна.

Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн хувьд нэгжийн дарга, менежерийн цалин 1 сая 636 мянган төгрөгөөс 2 сая 454 мянган төгрөг болж, 818 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Харин технологич инженер, нэгжийн даргын цалин 779 мянган төгрөгөөр өсөж, 2 сая 337 мянган төгрөг болох бол эдийн засагч, ерөнхий инженер, техникч, эрхлэгчийн цалин 709 мянган төгрөгөөр нэмэгдэж, 2 сая 126 мянган төгрөгт хүрэхээр байна.

Мөн ахлах мэргэжилтэн, техникчийн цалин 670 мянган төгрөгөөр, мэргэжилтнийх 638 мянган төгрөгөөр өсөхөөр тооцжээ. Механикч, техникч, зохион байгуулагчийн цалин 580 мянган төгрөгөөр, нарийн бичгийн дарга, диспетчер, няравынх 553 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Түүнчлэн жолооч, цахилгаанчин, слесарь, тогоочийн цалин 526 мянган төгрөгөөр, мужаан, бичээчийнх 502 мянган төгрөгөөр өсөх бол жижүүр, манаач, сахиул, харуул, зөөгч, түгээгч, үйлчлэгчийн цалин 477 мянган төгрөгөөр нэмэгдэж, 1 сая 431 мянган төгрөгт хүрнэ.

Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин хөлсний нэмэгдлийг та бүхэнд жишээгээр харуулья.

 

20
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

799 нийтлэл

Сэтгэгдэл бичих