2026 оны III улиралд хийсэн худалдан авалтын баримтуудаа аравдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэхийг Монголын Татварын Албанаас сануулав.
Ингэснээр иргэн та энэ сард багтан олгох Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой болно.
Эргэн сануулахад өнгөрсөн улирлын буцаан олголтоор 1,398,018 иргэнд 107.8 тэрбум төгрөгийг буцаан олгож байв. Мөн 79,879 иргэн буцаан олголтын дүнгээсээ нэг тэрбум төгрөгийн татвараа төлсөн юм.