улс төр

Б.Мөнхтамирыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар томиллоо

Таны сэтгэгдэл

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамирыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар шилжүүлэн томилжээ.

Тэрээр 2025 оны арванхоёрдугаар сард Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар томилогдон ажиллаж байсан юм. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар ажиллах хугацаандаа нь Улаанбаатар хотод зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР-17)-ын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах үйл ажиллагааг удирдан ажилласан.

Мөн тэрээр өмнө нь МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа.

20
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

701 нийтлэл

Сэтгэгдэл бичих