Шатахууны асуудлаар Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штаб тогтмол хуралдаж, олон нийтэд мэдээлэл өгч байгаа юм. Өнөөдөр тус штабын хурлын дараа АМГТГ-ын газрын дарга Д.Даваабаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “10 дугаар сарын эхний тав хоногийн байдлаар улсын хэмжээнд 4400 тонн АИ92 автобензин 12800 тонн дизель түлш импортоор орж ирээд байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд 38 вагон буюу 2280 тонн АИ92 автобензин байгаагаас 28 вагон буюу 1680 тонныг агуулахууд байрлах өртөөн дээр буулгаад ШТС-ууд руу ачилтыг хийж байна. Өчигдөр Улаанбаатар хотын 137 ШТС руу 1490 тонн, орон нутгийн 88 ШТС руу 1821 тонн АИ92 автобензин ачилтад гаргасан. Замд явж байгаа болон агуулахад буусан АИ-92 шатахууныг ШТС-уудад яаралтай түгээх чиглэлийг өгсөн