Соёл урлаг

Реппер Ginjin, жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтарлаа

Таны сэтгэгдэл

Реппер Ginjin болон Гавьяат жүжигчин Ц.Цэрэнболд нар “Овгор” уран сайхны киноны дууг хамтран дууллаа. “Овоо гар” хэмээх уг дууны продюсероор Алагуй Егоров ажилласан байна.

Гавьяат жүжигчин Ц.Цэрэнболдын хувьд энэ нь түүний дууны анхны уран бүтээл биш. Тэрбээр өмнө нь 2015 онд “Аав” киноны дууг Гавьяат жүжигчин, дуучин С.Нарантай хамтран дуулж, олонд хүргэж байв.

Ташрамд дурдахад, “Овгор кино” нь “Ханхуур” пикчерсийн бүтээл бөгөөд 1980-аад оны Монгол орны ахуй амьдрал, хүний мөн чанар, хүч чадал, нөхөрлөл, сонголтын үнэ цэнийг өгүүлэх юм. Кинонд С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Г.Эрхэмбаяр нар хамтран тоглосон бөгөөд 2026 оны аравдугаар сарын 8-наас олны хүртээл болно.

22
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

686 нийтлэл

Сэтгэгдэл бичих