УИХ-ын намрын ээлжит чуулган энэ сарын 15-нд нээсэн. Гэвч улс төрийн “бужигнаан” дундуур Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцүүлэг удаашралтай байгаа дүр зураг харагдаж байна. Энэ нөхцөл байдалд бухимдсан зарим гишүүд “Төсөв баталж чадахгүй бол УИХ-ыг тараая” гэж хүртэл дуугарч эхэлсэн.
УИХ дахь зарим гишүүдийн ” УИХ тарах ёстой” гэх поп уриалгыг тэрээр увайгүй үйлдэл гэж үзэж байна. Х.Тэмүүжин: “Үнэхээр энэ УИХ ажлаа хийж чадахгүй, тарах ёстой гэж үзэж байгаа гишүүд байвал өөрсдөө өргөдлөө өгөөд чөлөөлөгдөх эрх нь нээлттэй. Тэгчихээд дараа нь дахин сонгууль болохоор би гишүүн болно гээд гүйж ирвэл хамгийн увайгүй үйлдэл болно” хэмээн шүүмжилсэн.
Мөн тэрбээр төсвийн талаар “Та бүхэн том дүр зургаар нь нэг хараарай. Бид жил болгоны намар Засгийн газрын ухсан нүх рүү УИХ ойчдогоо болих хэрэгтэй. Засгийн газарцаг ямагт яг төсөв хэлэлцэх энэ үед төсвийн эхний ажил хэрэгчээр хандах ёстой тэр хэсгийг хоосон хэрүүл рүү аваачаад, УИХ хэрэлдэж, хэрэлдэж тоос нь буухын алдад төсөв батлахгүй бол болохоо байлаа гэдэг цаг хугацааны шахалт үзүүлээд сүүлийн 14 хоногт төсөв батлахын тулд санал авах наймааг төсөвөөр хийгээд төсвөө баталсан болоод дуусдаг. Дууссаны дараа УИХ-ын цаан гишүүд хождог. Засгийн газар төсөв дотор нуусан бүх юмаа бүтнээр нь аваад гардаг. Энэ Засгийн газрын тоглоомод УИХ автаад олон жил боллоо. Сүүлийн 12 жил яг ийм байдлаар явж байна. МАН энэ их данхайсан төсвөөс хулгай хийсээр ирлээ. Үүнийг зогсооё гэж бодож байгаа бол Засгийн газрын хэрүүлийг буюу бодохгүйгээр Л.Энх-Амгалан хэрүүл хийгээд байгаа гэж бодож байна уу. Бодохгүйгээр Засгийн газрын гишүүд УИХ-ын гишүүдитйг хатгаад шуугиан тариад, өдөөд байгаа гэж бодож байна уу. Үгүй ээ, хоосон хэрүүлийн араар юмаа бүтэн авч гарах гэж байгаа тактик. Дахиад 14 хоног өнгөрнө. Түүний араас төсөв батлахгүй бол болохоо байлаа гээд нийгмийн уур амьсгалыг өдөөнө. Тэгээд УИХ-ын гишүүд сандруу өдөр шөнөгүй хуралдан энэ олон тоон дотор юу байгааг мэдэхгүй, мэдэж байгаа хэсэг нь нүүрэндээ инээмхийлэл, гартаа ашгүй гэсэн үрээтэй л дуусна. Хэн хохирдог вэ, улс. Хэн хождог вэ, 2027, 2028 оны сонгуулиа энэ төсвийн мөнгөөр хийчихнэ гэж бодож байгаа цөөн улстөрчид” гэв.