нийгэм

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан 37 иргэнийг Монголд авчирчээ

Таны сэтгэгдэл

Энэ онд гадаадын улс орнуудад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийн байршлыг тогтоож, Монголд авчирчээ. Тэдний 16 нь БНСУ-аас баривчлагдан иржээ.

Цагдаагийн байгууллага гэмт хэрэг үйлдээд гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг тогтоох, баривчлуулах, хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авчрах ажиллагааг Интерполын шугамаар хамтран хэрэгжүүлж байна. Дээрх яллагдагч этгээдүүдэд холбогдох хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.

46
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

585 нийтлэл

Сэтгэгдэл бичих