улс төр

А.Намсаманд: Би хэн нэг сайдын хууль бус үүргийг биелүүлэх гэж төрд тангараг өргөөгүй!

Таны сэтгэгдэл

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

 

ШШГЕГ-ын дарга, Бригадын генерал А.Намсаманд: Өнөөдөр Монгол Улсын шүүхийн байгууллагын зарим нэг үйл ажиллагаа хэвийн мэт боловч дотоод үйл ажиллагаа болохгүй байна. Ялангуяа хорих байгууллагын хорих байрны аюулгүй байдалд аюултай байдал үүсч болзошгүй байна. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны өндөр үнэтэй зарим нэг материалуудад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, хуулийн дагуу үүргээ хэрэгжүүлж болохгүй байна, энэ бүгдийг яах вэ даргаа гээд манай чиглэл хариуцсан дэд дарга нарын өдөр тутмын мэдээлэл, санал хүсэлт яригдаж байна. Дээр дурдсан асуудлуудаар бид ШШГЕГ-ын даргын зөвлөлөөр нээлттэй удаа дараа ярилцсан.

Нөгөөтэйгүүр сүүлийн үед ХЗДХ-ийн сайдаас цагдаагийн байгууллагын зарим алба хаагч нар хууль бус үүрэг өгсөн байж магадгүй гэх мэдээ, мэдээлэл ихээр нийтлэгдэх боллоо. Дээрх мэдээлэлтэй холбоотой хэвлэл мэдээллийн байгууллагын байр суурийг бид анхааралтай ажиглаж байгаа. Дээрх мэдээлэлтэй төстэй гэдэг юм уу манай байгууллагын удирдлагын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл, аюулгүй байдалд эрсдэл учирч тун болзошгүй байдал бий болоод байгаа учраас бид өнөөдрийн энэхүү мэдээллийг хийэ байна. Тухайлбал, ХЗДХ-ийн сайдын шууд томилдог тэргүүн, дэд дарга буюу манай байгууллагын бүх хорих байраа хариуцсан албан тушаалтан байдаг. Энэ хүн удаа дараа төрийн болон албаны нууцын тухай хуулийг зөрчсөн асуудлыг бид ярьж байсан. Хорих байгууллагын аюулгүй байдал гэдэг бол зөвхөн хорих байгууллага бус байрлаж байгаа орон нутаг, цаашлаад улс орны аюулгүй байдлын тухай асуудал яригддаг, хамаардаг. Удаа дараа үүссэн нөхцөл байдлыг холбогдох байгууллагад нь шилжүүлэн шалгуулахаар төлөвлөж байгаа. Нөгөөтэйгүүр ХЗДХ-ийн сайдаас агентлагын даргын шууд томилох эрх бүхий албан тушаалтан алба хаагчдыг тухайлбал, хуулийн болон албан албан тушаалын тодорхойлолт бүрэн нийцээгүй алба хаагчдыг дэвшүүлэн томилох шаардлагыг тавьдаг, одоо ч шахсаар байгаа. Бодлогын яам, сайдаа хүндлээд тодорхой томилгоонуудыг хийсэн. Өнөөдөр ХЗДХ-ын сайдын жолоочийн эхнэрийг дарга болго гэсэн “Төр хурах” амралт сувиллын газрын дарга болгосон. Мөн тэр жолоочийнхоо төрсөн дүүг дарга болгос гэсэн. Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх газрын дарга болгосон. Яамны хяналт шалгалтын газрын дарга, бригадын генерал Дамдинцэрэнгийн хүргэн дүүг дарга болго гэсэн Төв аймагт дарга болгосон. Гэтэл дахиад шахсаар л байна. Зарим нэг томилгоог нь хийхгүй, томилохгүй болохоор хэлэх хэлэхгүй үгээр шахдаг, шаарддаг, сүрдүүлдэг.

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэж манай байгууллагын үндсэн үйл ажиллагаа байдаг. Улс төр бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн өр төлбөртэй материалыг яамнаас шууд удирддаг. Яамны хяналт шалгалтын газрын дарга өрөөндөө дуудаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удирдаж болохгүй. Амаараа үүрэг өгдөг, бичгээр үүрэг өгдөггүй. Манай байгууллагад олон жил ажилласан дарга байсан генерал цолтой хүн тэнд ахлах шийдвэр гүйцэтгэгчийг дуудаад  үүрэг, даалгавар өгөөд ажил удаагаад гацаагаад байдаг нь зохимжгүй байна. Нөгөөтэйгүүр

Би хэн нэг сайдын хууль бус үүргийг биелүүлэх гэж төрд тангараг өргөөгүй! ХЗДХ-ийн сайдын хамаарал бүхий компани 4 сая гаруй долларын төлбөртэй байж л байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль номынхоо дагуу явуул гэдэг үүрэг чиглэлийг өгсөн. Гэтэл хэлэх хэлэхгүй үгээр хэлж байгаа юм. “Чам мууг байранд чинь тавина, ажлыг чинь авна гэдэг” гэв.

Төгсгөлд нь тэрээр алба хаагчдыг доромжилж, ажилд саад учруулж буй эдгээр үйлдлийг шүүмжлээд “Бид хэн нэгэн сайдын тушаалыг дагах гэж биш, эх орныхоо өмнө өргөсөн тангарагаа биелүүлэхийн тулд ажиллаж байна” гэдгийг хатуу санууллаа.

 

10
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

571 нийтлэл

Сэтгэгдэл бичих