улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, ажилтнуудад талархал илэрхийллээ

Таны сэтгэгдэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хамт олонтой уулзлаа.

Цар тахлын үед ачааны хүндийг үүрэн ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хохирол багатай даван туулахад эмч, ажилчдын оруулсан хувь нэмэр асар их байсныг хэлж, талархал илэрхийлэв.

Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв олон улсын стандартыг хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр бүс нутгийн хэмжээнд чиглүүлэгч байна” гэсэн алсын хараатай ажиллаж байна.

Төвийн эмч, мэргэжилтнүүд судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, хавдар, дуран, гэмтлийн үеийн гавал тархины болон арьс нөхөх мэс засал зэрэг тэргүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлсэн.

Өнөөдрийн байдлаар эмчилгээний 467 ортой, 20 тасаг кабинеттай, 438 эмч, ажилчинтай. 20 төрлийн нарийн мэргэжил, 42 төрлийн нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хүрээнд Зэрэг, Мөст, Үенч сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглосон автомашин хүлээлгэн өглөө.

Энэ сургууль 1979 онд Ховд дахь Багшийн дээд сургууль нэртэй байгуулагдсан бөгөөд өдгөө 13 мянга орчим хүн төгсөн гарсан байна.

Сургуулийн хамт олон цаашид эрдэм шинжилгээ судалгааны тэргүүлэх чиглэлийг хөгжүүлж, сургалтын байгууллагаас “Судалгааны их сургууль” болох зорилт дэвшүүлжээ.

41
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

568 нийтлэл

Сэтгэгдэл бичих