нийгэм

Тээврийн хэрэгслийн торгууль төлөлттэй холбоотой иргэдийг залилах болжээ

Таны сэтгэгдэл

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой торгууль төлүүлэх нэрээр цахим орчинд залилан хийх оролдлого гарч байгаа аж. Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа. Мөн эргэлзээтэй тохиолдолд холбогдох байгууллагаас мэдээллийг тодруулсны дараа торгууль төлөхийг зөвлөлөө.

Тухайлбал,

  • Торгууль төлөх мэдээлэл, холбоосыг сайтар нягтлах
  • Үл таних болон сэжигтэй холбоосоор нэвтрэхгүй байх
  • Банкны данс, картын мэдээлэл, нууц үгээ бусдад өгөхгүй байхыг анхаарууллаа.
10
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

554 нийтлэл

Сэтгэгдэл бичих