нийгэм

Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэл 11-нд хаагдана

Таны сэтгэгдэл

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн II шатны цахим бүртгэл үргэлжилж байна. Бүртгэл есдүгээр сарын 3-нд эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 11-ний өдөр дуусна.

Тус шатны бүртгэлд цэцэрлэгийн I шатны бүртгэлээс хоцорсон, түр оршин суух хаягийн бүртгэл хийлгэсэн болон шилжилт хөдөлгөөн хийсэн хүүхдүүд хамрагдах боломжтой.

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ цэцэрлэгт хамруулах хүсэлтээ E-Mongolia системээр цахимаар илгээх юм. Бүртгэлийн хугацаа дуусахад гурав хоног үлдсэн тул хамрагдах боломжтой иргэд хүсэлтээ тогтоосон хугацаанд багтаан илгээх шаардлагатай аж. Мөн энэ удаагийн бүртгэлээс хойш цэцэрлэгийн нэмэлт бүртгэл дахин бүртгэхгүйг Боловсролын ерөнхий газраас анхааруулжээ.

9
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

535 нийтлэл

Сэтгэгдэл бичих