2026 оны наймдугаар сарын 15-ны өдөр Монголд аялахаар ирсэн гадаадын хоёр иргэн монгол иргэнд ам.долларыг хуурамчаар үйлдэх санал тавьжээ. Тухайн иргэн тус үйлдлийг хууль бус гэдгийг мэдсэн ч зөвшөөрсөн аж.
Улмаар зориудаар зохиомол байдал бий болгож, иргэдийг залилжээ. Ийнхүү гадаад иргэд есдүгээр сарын 6-ны өдөр 900 сая төгрөг буюу 250 мянган ам.доллар, 30 орчим сая төгрөгийн үнэт эдлэл залилаад Монгол Улсын хилээр гарч, зугтахыг завджээ. Тэднийг Чингис хаан олон улсын нисэх буудлаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын албан хаагчид дайчлан баривчиллаа.