Эдийн засаг

Бензиний нөөцгүй сумдууд руу өнөөдрөөс түгээлт гаргана

Таны сэтгэгдэл

АҮЭБЯ-наас шатахууны асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ талаар тус яамны ТНБД Б.Дашпүрэв “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 160 ШТС руу 2000 тонн АИ92, орон нутгийн 84 ШТС руу 1038 тонн бензинийг түгээсэн. Хөдөө орон нутгийн хангалтыг сайжруулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 12 суманд бензиний нөөцгүй байна гэсэн мэдээлэл ирсэн. Өнөөдөр эдгээр сумдууд руу түгээлтийг гаргана. Хадлангийн улирал эхэлсэнтэй холбогдуулан орон нутгийн шатахууны асуудлыг хомсдолгүй, хэвийн болгох зорилго тавьж ажиллаж байна.

Хот суурин газар ерөнхийдөө хомсдол гайгүй болсноор нөөц бий болох нөхцөл байдал бий болж байна” гэлээ.

11
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

527 нийтлэл

Сэтгэгдэл бичих