нийгэм

ЦЕГ: Цэргийн алба хаагчийг хөнөөсөн этгээдийг цагдан хорьсон

Таны сэтгэгдэл

Сураггүй болоод хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн цэргийн алба хаагч бусдын гарт амиа алдсан байдалтай олдсон тухай эх сурвалжууд мэдээлсэн билээ.

Тэгвэл ЦЕГ-аас дээрх хэргийн талаар “Цагдаагийн байгууллагад өнгөрсөн наймдугаар сарын 19-ний өдөр “Манай хүү Л нь долоодугаар сарын 09-нд гэрээсээ гарч яваад одоо болтол ирэхгүй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Эрэн сурвалжлах ажиллагааны явцад амь хохирогч Л-ийг энэ долоодугаар сарын 10-нд Г нь согтуурсан үедээ маргалдаж, хутгалж, амь насыг хохироосон байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлж, сэжигтэнг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тус хэрэгт холдогдуулан шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжилж байгаа” гэв.

64
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

519 нийтлэл

Сэтгэгдэл бичих