АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын отгон хүүгийн эсрэг халдлага үйлдэх төлөвлөгөөний талаар Ираны төрийн телевизээр нэгэн бичлэг цацагджээ.
Ираны төрийн телевизээр цацагдсан гурван минутын тус бичлэгт 20 настай Бэррон Трампыг хөнөөх боломжит төлөвлөгөөний талаар ярьж, түүнийг ажиглаж байгаа гэжээ. Үүгээр ч зогсохгүй Бэррон Трампыг хөнөөсөн хүнд 10 сая ам.долларын шагнал амлаж буйг мэдэгдсэн байна.
Reuters агентлагийн мэдээлснээр Израилын талаас өнгөрсөн нэг жилийн хугацаанд Иран Трампыг хөнөөхөөр төлөвлөж байгаа талаар АНУ-д хэд хэдэн удаа анхааруулсан гэж албан тушаалтнуудаас иш татан мэдээлсэн байна. Эдгээр анхааруулга нь Трамп Туркт нууцаар очсон тухай мэдээлэл гарахаас өмнө ч хийгдэж байжээ.
Трамп өөрийгөө “Ираны хөнөөх хүмүүсийн жагсаалтын нэгдүгээрт” байгаа гэж тодорхойлж байсан юм.