Эдийн засаг

Ирэх онд Монгол Улс улаанбуудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь дотооддоо хангана

Таны сэтгэгдэл

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нар мэдээлэл өглөө.

Тэрээр “2026 оны ургацын урьдчилсан төлөвийг Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа. Улсын хэмжээнд 2026 оны хавар 370 орчим мянган га газар тариалалт хийсэн. Түүнчлэн өнгөрсөн хавар найман мянган тонн түлш, шатахууныг хөнгөлөлттэй үнээр газар тариалангийн салбарынханд олгосон. 140 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гаргасан.

Наймдугаар сарын 15-20-ны өдрүүдэд ургац хэр ургасан бэ гэх урьдчилсан төлөв гарсан. Тодруулбал, 555.3 мянган тонн үр тариа авахаар байна. Үүнээс 497 орчим мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 220 орчим мянган тонн хүнсний ногоо, 50 мянган тонн тосны ургамал, 201 мянган тонн малын тэжээл авах төлөв гарсан.

Ирэх онд Монгол Улс улаанбуудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь дотооддоо хангах, хүнсний ногооны хэрэгцээнийхээ 70 орчим хувийг хангахаар байна. Өнгөрсөн онтой харьцуулахад, 230 орчим тонн улаанбуудай, 54.1 мянган тонн төмс илүү хураах бололцоо бүрдсэн” гэв. 

68
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

491 нийтлэл

Сэтгэгдэл бичих