Таны сэтгэгдэл

Хөлбөмбөгийн дэлхийн од Кристиано Рональдо удаан хугацааны хамтрагч, хүүхдүүдийнх нь ээж Жоржина Родригэстэй хуримаа хийлээ.

Хурим өчигдөр буюу наймдугаар сарын 11-нд Лисбон хотын ойролцоо далайн эргийн тосгонд болжээ. Тэдний хуримыг энэ оны шилдэг нь гэж Португалын хэвлэлүүд мэдэгдээд байна.

Рональдо цахим хаягтаа өөрийн болон эхнэрийнхээ хуримын бөгж зүүсэн гарын зургийг оруулжээ. Уг зураг 30 минутын дотор гурван сая хандалт авсан байна.

Тэд өнгөрсөн оны наймдугаар сарын 11-нд цахим хаягаараа сүй тавьснаа мэдэгдэж байсан юм. Хосууд арван жилийг хамтдаа өнгөрүүлсэн бөгөөд Рональдо эхнэртэйгээ Мадрид хотын брендийн дэлгүүрт ажлаа хийж байхад нь танилцаж байжээ.

Рональдогийн инстаграм хаягаас авав.

Эх сурвалж: BBC

63
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

434 нийтлэл

Сэтгэгдэл бичих