Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байна. Өнөөдөр Чингис хааны үндэсний музейн хурлын танхимд “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” олон улсын эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнг зохион байгуулна. Хуралд Их Бритиан, АНУ, ХБНГУ, ОХУ, БНХАУ, Япон болон Умард Ирландын нэгдсэн хаант улс, БНФУ зэрэг найман орны эрдэмтэн судлаач оролцоно. Энэхүү хурал нь орчин үеийн утга зохиол, хэл шинжлэлийн шинэ урсгал чиглэл, салбар дундын судалгааг хамарснаараа онцлог юм.
Ташрамд дуулгахад, “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” үзэсгэлэнг наймдугаар сарын 13-н хүртэл олон нийтэд нээлттэй үзүүлэхээр болжээ.