Соёл урлаг

“Playtime Festival 2027” наадмын “Early Bird” тасалбар борлуулагдаж эхэллээ

Таны сэтгэгдэл

Азийн тэргүүлэх хөгжмийн фестивал болох зорилготой Playtime Festival наадам ирэх 2027 онд 25 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэхүү түүхэн жилийн хүрээнд зохион байгуулагдах “Playtime Festival 2027 наадам 2027 оны долдугаар сарын 2-4-ний (Баасан, Бямба, Ням) өдрүүдэд Плэйтайм хүрээлэнд гурван өдрийн турш болно.

25 жилийн ойгоо угтан үнэнч үзэгчдэдээ зориулан фестивалийн тасалбарыг хамгийн хямд үнээр авах боломжийг олгодог “Early Bird” тасалбарын борлуулалтыг албан ёсоор эхлүүлжээ. Энэхүү хугацаанд тасалбарыг 290,000 төгрөгөөр буюу үндсэн үнээс 60%-ийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой. Early Bird тасалбарын борлуулалт 2026.07.31-08.10-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Анх 2002 онд зохион байгуулагдаж эхэлсэн Playtime Festival нь Монголын орчин үеийн хөгжмийн урсгалын хөгжлийг түүчээлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд зөвхөн хөгжмийн наадам бус, Монгол Улсыг олон улсад сурталчлах соёл, аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болон өргөжөөд байна.

“Playtime Festival 2027” наадам нь 25 жилийн ойгоо тохиолдуулан өнгөрсөн хугацаанд бүтээсэн түүх, үнэт зүйлээ бататгахын зэрэгцээ дараагийн 25 жилийн хөгжлийн шинэ эхлэлийг тавихаар зорьж байна. Playtime Festival 2027-ийн олон улсын болон дотоодын уран бүтээлчдийн бүрэлдэхүүн (lineup)-д өмнөх жилийн фестивалиас хоёр дахин их төсөв зарцуулж, фестивалийн түүхэн дэх хамгийн “хүчтэй” уран бүтээлчдийг танилцуулахаар төлөвлөжээ. Мөн дэлхийн жишигт нийцсэн хөгжмийн фестивалийн орчныг бүрдүүлэх зорилгоор тайзны бүтээн байгуулалт, гэрэлтүүлэг, дуу дүрсний стандарт, талбайн дэд бүтэц, тав тух, аюулгүй байдал, үйлчилгээний чанар, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг цогцоор нь шинэ шатанд хүргэхээр ажиллаж байна.

Ингэснээр Playtime Festival нь Монголын бүтээлч үйлдвэрлэл, соёлын салбарын төлөөлөл болсон фестивалийн хувьд Азийн тэргүүлэх хөгжмийн фестивалиудын эгнээнд байр сууриа бэхжүүлж, олон улсын хөгжмийн фестивалийн шинэ төвүүдийн нэг болох урт хугацааны хөгжлийн зорилгоо бодитоор хэрэгжүүлэх дараагийн алхмаа эхлүүлжээ.

Playtime Festival 2027-ийн уран бүтээлчид, хөтөлбөр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг үе шаттайгаар танилцуулах бөгөөд үнэнч үзэгч та бүхэн “Early Bird” тасалбараа худалдан авч, фестивалийн түүхэн 25 жилийн ойн нэг хэсэг боломжийг бүү алдаарай.

Тасалбарыг https://playtimefestival.com/mn болон албан ёсны тасалбар борлуулагч Shoppy.mn-ээр авах боломжтой юм.

55
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

403 нийтлэл

Сэтгэгдэл бичих