Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг нь Бүгд Найрамдах Казакстан улсын Accreditation Center for Quality in Healthcare (ACQH) байгууллагын Олон улсын эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн комиссын 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрээр Олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гурван жилийн хугацаатай дахин авчээ.

Энэхүү амжилт нь эмнэлгийн нийт хамт олны олон жилийн хөдөлмөр, чанарын тасралтгүй сайжруулалт, олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын үр дүн ажээ.

Цаашид тус эмнэлгийн хамт олон улсын стандарт, чанарын шаардлагыг тогтмол ханган, иргэд болон төрийн тусгай албан хаагчдад аюулгүй, хүртээмжтэй, чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэхийн төлөө ажиллана гэдгээ онцоллоо.