нийгэм

ФОТО: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ТОДРУУЛЖЭЭ

Таны сэтгэгдэл

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй эмэгтэйчүүдээ алдаршуулах, тэдний үйл хэргийг иргэдэд сурталчлан таниулж бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын Намын хороо болон “Чинбатын Номин сан” хамтран “Есөн Эрдэнэ 2026” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулжээ.

 

“Есөн Эрдэнэ 2026” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Сонгинохайрхан дүүргийн 43 хороонд харьяалалтай эмэгтэйчүүдээс 9 эрднийн өргөмжлөлт эмэгтэйчүүдийг тус дүүргээс УИХ, НИТХ, ДИТХ-д сонгогдсон 21 эмэгтэй гишүүн, төлөөлөгчид хамтран тодруулсан бөгөөд дараах эмэгтэйчүүд тодорчээ.

Үүнд:
“Алтан Эрдэнэ”-ийн эмэгтэйгээр 19-р хорооны иргэн, 35 жил СӨБ-ийн байгууллагад ажилласан Пэлжээгийн Содном,
“Мөнгөн Эрдэнэ”-ийн эмэгтэйгээр 24-р хорооны иргэн, Алдарт эх Гүрсэдийн Алимаа,
“Шүрэн Эрдэнэ”-ийн эмэгтэйгээр 2-р хорооны иргэн, Дасгалжуулагч багш Оросоогийн Энхтүвшин,
“Сувд Эрдэнэ”-ийн эмэгтэйгээр 22-р хорооны иргэн, Дэд хурандаа Цэрэнтогтохын Энхтуяа,
“Оюун Эрдэнэ”-ийн эмэгтэйгээр 25-р хорооны иргэн, МУ-ын Гавьяат агрономич Жаргалын Бяцхандаа,
“Номин Эрдэнэ”-ийн эмэгтэйгээр 41-р хорооны иргэн, Бизнес эрхлэгч Данзансүрэнгийн Жаргалсайхан,
“Тана Эрдэнэ”-ийн эмэгтэйгээр 16-р хорооны иргэн, “Эгшиглэнт эх билгүүн” номын төвийн тэргүүн Гочоогийн Гэрэлцэцэг,
“Зэс Эрдэнэ”-ийн эмэгтэйгээр 18-р хорооны иргэн Батчулууны Оюунчимэг,
“Ган Эрдэнэ”-ийн эмэгтэйгээр 28-р хорооны иргэн, “The Voice of Mongolia” шоуны 4-р улирлын ялагч Эрхэмболдын Амин-Эрдэнэ нар тодорчээ.

Сонгинохайрхан дүүргийн шилдэг эмэгтэйчүүдийг тодруулж, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн тус үйл ажиллагааг УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Номин санаачлан зохион байгуулсан бөгөөд урилгаар УИХ-ын гишүүн, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Иргэдийн хурал дахь МАН-ын бүлгийн дарга, Нийслэлийн МАН-ын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга М.Цэнд-Аюуш, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч Э.Хулан, нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн “Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв”-ийн дарга Д.Ундармаа, СХД-ийн МАН хорооны дэд дарга, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Н.Мөнх-Оргил, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, СХД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, СХД-ийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, “Чинбатын Номин сан”-гийн Гүйцэтгэх захирал Э.Цэнд-Аюуш болон дүүргийн ИТХ-ын эмэгтэй 18 төлөөлөгч, эрэгтэй төлөөлөгчид, хороодын 11 эмэгтэй Засаг дарга нар болон эрэгтэй дарга нар оролцжээ.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
61
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

299 нийтлэл

Сэтгэгдэл бичих