нийгэм

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА

0

НҮБ-ын Байгаль орчны ассамблейн  долдугаар чуулганы хүрээнд 80 орчим улсын сайд, дэд сайд нар оролцож буй энэ үеийг ашиглан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурлын Ерөнхийлөгч, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар “Гангийн асуудлаарх албан бус дээд хэмжээний уулзалтыг” зохион байгууллаа.

Уг уулзалтаар олон жилийн турш хэлэлцэгдсэн боловч нэгдсэн зөвшилцөлд хүрээгүй ган, гангийн менежментийн асуудлыг цаашид урагшлуулах, улс орнуудын байр суурийг ойртуулах шаардлагыг онцлон хэлэлцэв. Арга хэмжээнд оролцсон сайд нар 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Талуудын 17 дугаар бага хурлыг уг асуудлаар ахиц гаргах, түүхэн шийдвэр гаргах боломж гэж үзэж байгаагаа илэрхийлж, Улаанбаатар хотноо цуглан шийдвэр гаргах, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр санал нэгдлээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар уулзалтын үеэр манай Засгийн газраас ган, цөлжилт, газрын доройтлын чиглэлд баримталж буй тэргүүлэх зорилтуудыг танилцуулж, байр суурь зөрүүтэй улс орнуудын дунд уялдаа, урьдчилсан зөвшилцөл бий болгох яриа хэлэлцээнд идэвхтэй оролцохоо нотлон мэдэгдсэн юм.

Тэрбээр мөн Талуудын 17 дугаар бага хурлыг бүх талын оролцоог хангаж, бодит үр дүнтэй, дэлхий нийтэд ач холбогдолтой шийдвэрүүдэд хүрэх зорилготойгоор Монгол Улс бэлтгэл ажлаа эрчимжүүлж буйг онцлон тэмдэглэв.

 

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг

Өмнөх нийтлэл

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Хариултаа үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Дэлгэрэнгүй нийгэм