нийгэм

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг

0

НҮБ-ын Байгаль орчны ассамблейн 7 дугаар чуулганы “Бодлого ба бодит хэрэгжилтийг уялдуулах нь- Уур амьсгал болон биологийн олон янз байдлын үйл ажиллагаанд бэлчээрийн шийдлийг нэгтгэх нь” сэдэвт хэлэлцүүлгийн нээлтийн үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар “Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, стратегийн бодит хэрэгжилтийг хангахыг онцгойлон анхаарч байгаа”гэж онцоллоо.

Тэрбээр “Бэлчээрийн экосистем, хөрс хамгааллын ач холбогдлыг онцолж, хамтын ажиллагаа болон санхүүжилт нэмэгдүүлэх нь газрын доройтолтыг бууруулах гол арга зам” гэв. Мөн бэлчээр ашиглах гэрээ, усны сав газрын нөхөн сэргээлт, зэрлэг амьтдад ээлтэй менежмент зэрэг амжилттай хэрэгжиж буй жишээг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр олон улсад танилцуулахаар боловсруулж байгаа”-гаа дурдав. Энэ бүхнийг ирэх оны наймдугаар сард Монгол Улсад болох Талуудын 17 дугаар бага хурлын үеэр байгаль орчин-хөдөө аж ахуйн салбарын хосолмол сайн туршлагыг биечлэн ирж харах боломжтой гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) 2026 оны “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” (IYRP) болгон зарласан. Монгол Улсын энэхүү манлайллыг улс орнуудын төлөөллүүд онцлон дурдаж, талархал илэрхийлэв.

Монгол Улсын төлөөлөгчид НҮБ-ын Байгаль орчны ассамблейн 7 дугаар чуулганы үеэр Улаанбаатар хотноо ирэх жил зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлыг олон улсад танилцуулж, түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ

Өмнөх нийтлэл

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм