нийгэм

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ

0

 

Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр олон улсын стратеги, бодлогын түвшинд баталгаажуулах зорилгыг тээсэн өдрийн хоолны уулзалт 12 дугаар сарын 09-ний өдөр НҮБ-ын Байгаль орчны ассамблейн долдугаар чуулганы үеэр боллоо.

Энэхүү уулзалтад Монгол Улс, Бүгд Найрамдах Кени Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын өндөр дээд түвшний төлөөлөгч нараас гадна Рио-гийн 3 конвенц, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга нар оролцож бэлчээрийн асуудлаарх байр сууриа илэрхийлэв.

Б.Батбаатар сайд уулзалтыг нээх үедээ “Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь уудам тал хээрээс бүрддэг бөгөөд эдгээр экосистем нь нүүрстөрөгч шингээх, усны тогтолцоог зохицуулах, биологийн олон янзын амьдралыг тэтгэх, уламжлалт мал аж ахуйг дэмждэг цогц тогтолцоо болдгоороо манай улс бараг бүхэлдээ бэлчээрийн газар нутаг юм” хэмээн онцлоод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлаас дэвшүүлэхээр ажиллаж буй санаачлагуудын уялдааг танилцуулав. Уулзалтад оролцсон төлөөлөгчид, Монголд зохион байгуулах СОР17-г чухалчлан хүлээж байгаа төдийгүй Монгол Улсын Засгийн газрын манлайлалд талархаж буйгаа илэрхийллээ.

 

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА

Өмнөх нийтлэл

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм