нийгэм

COP17: НОГООН БҮС ХАРИУЦСАН ДЭД ХОРООНЫ III ХУРАЛДААН БОЛЛОО

0

 

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал “COP17” зохион байгуулах Үндэсний хорооны ажлын албаны Ногоон бүс хариуцсан дэд хорооны III хуралдаан арванхоёрдугаар сарын 03-ны өдөр боллоо.

Тус дэд хороог Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн Захирагчийн Ажлын албаны дарга Г.Батзориг ахлан ажиллаж буй юм. Дэд хорооны энэ удаагийн хурлаар “Ногоон бүс”-ийн төлөвлөлтийн эскиз зургийг баталж, цаг үеийн асуудал болон цаашид анхаарах ажлуудаа тодорхойлж, санал солилцлоо.

COP17-ын үеэр цөлжилт, газрын доройтлын чиглэлээр ажилладаг эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, залуучуудын төлөөллийн уялдааг хангаж, мөн сайн туршлага, төсөл, технологи, инновацыг таниулах, Монголын өв соёл уламжлалыг сурталчлах зэрэгт Ногоон бүс хариуцсан дэд хороо онцгой анхаарч ажиллаж байна.

Малчин монгол эмэгтэй цөлжилтийн сүүдрийг дэлхийд дуулгалаа

Өмнөх нийтлэл

Nature Summit 2025: “COP17”-р бодит төсөл, хөрөнгө оруулалт татах гурван тэргүүлэх чиглэлийг танилцууллаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм