нийгэм

Нэг килограмм самар 22 мянган төгрөгийн үнэтэй байна

Таны сэтгэгдэл

Иргэд уулнаас самар түүж өөрсдийн орлогын эх үүсвэрээ болгох явдал нэлээдгүй байдаг. Энэ жилийн хувьд уулнаас түүсэн хуш модны цайруулсан самрыг нэг килограммыг нь 21-23 мянган төгрөгөөр худалдаалж байна. Өмнө жил буюу 2024 онд уулнаас түүсэн самар нэг килограмм нь 8-9 мянган төгрөгийн ханштай байжээ.

Иймд орлого олох боломж бүрдүүлдэг ойн дагалт баялаг болох хуш модны самараа түүж бэлтгэхдээ байгаль дэлхийтэйгээ зүй зохистой харьцаж байхыг уриалж байна. Ингэснээр олон жил самарын ургац арвин байж, орлогын эх үүсвэр нь хумигдахгүй улам бүр өгөөжөө өгөх нь дамжиггүй ээ.

199
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл