Уламжлал болон зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, дотоодын үйлдвэрлэгч, тариаланчдын шинэ ургацын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой юм. Энэ жил 21 аймгийн брэнд бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өөрсдийн шинэлэг, олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээр оролцож байгаа аж.

Эх орны хөрсөнд ургасан эрүүл, баталгаатай, шинэхэн хүнсний ногоо, дотоодын хүнсний үйлдвэрүүдийн мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн гарт хүргэх “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” нэгдсэн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урья.

Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, эрүүл хүнсээ сонгон авч, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг урьж байна.

ХУГАЦАА: 2025.09.22-09.28

БАЙРШИЛ: ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР