нийгэм

Голомт банкны кредит картаар Subscription үйлчилгээний эрхээ сунгаад буцаан олголт аваарай

Таны сэтгэгдэл

Зуныг зугаатай өнгөрүүлэхэд тань зориулж хамгийн сонирхолтой энтертайнмент платформуудад үйлчлэх буцаан олголттой урамшууллыг 2025.07.04-ний өдрөөс эхлүүлж байна.

Голомт банкны кредит карт эзэмшигч та зуны турш сонгогдсон платформууд дээр бүх төрлийн биет болон виртуал кредит картаараа subscription /автомат сунгалт/ болон бусад үйлчилгээний төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай.

Буцаан олголт үйлчлэх платформууд:

  • Apple Music
  • Netflix
  • Open AI
  • Spotify
  • Steam

Урамшуулал 2025.07.04-2025.11.30-ны хооронд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 50,000₮ байна. Буцаан олголт гүйлгээ хийснээс хойш 2-3 хоногийн дараа таны дансанд олгогдох болно.

Голомт банк хэдхэн сарын өмнө Universe концепцийн шинэ картуудаа зах зээлд амжилттай танилцуулсан бөгөөд та хараахан харилцагч болж амжаагүй бол ЭНД дарж, шинэ картуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой. Харин та биет карт бус виртуал картаар онлайн худалдан авалт болон subscription /автомат сунгалт/-ын төлбөрөө төлөхийг хүсвэл “SocialPay аппликэйшн – Хэтэвч” цэсээр American Express болон UnionPay брэндийн виртуал кредит картыг идэвхжүүлэн ашиглаарай.

Урамшуулалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлана уу.

 

338
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл