нийгэм

Уран эсэргүүцэгчид “Бадрах Энержи“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдаж, танхайрчээ

Таны сэтгэгдэл

Ураны Зөөвч-Овоо ордыг ашиглах Монгол-Францын хөрөнгө оруулалттай “Бадрах Энержи” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр уран эсэргүүцэгчдийг хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр эсэргүүцэгчдийн нэг нь Францын төрийн өмчит “Орано” (хуучнаар Арева) группын хөрөнгө оруулалттай “Бадрах Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдаж танхайрсан байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “СБД-ийн 1 хороо Ай Си центрт зодоон болоод байна гэх утгатай дуудлага мэдээлэл 14.40 цагийн орчимд ирсэн. Дуудлагын дагуу алба хаагчид очсон. Асуудлыг тодруулах чиглэлээр шалгалтыг явуулж байна” гэлээ.

287
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл