нийгэм

“Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба Энтрепренершип” бизнес инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Таны сэтгэгдэл

ЮНЕСКО-ийн дэргэдэх Соёлын олон төрлийг дэмжих “Соёлын бүтээлч үйлдвэрлэлээр нийгмийн тэгш байдлыг дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлэх “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ БА ЭНТРЕПРЕНЕРШИП” бизнес инкубаторын хөтөлбөрт эмэгтэй уран бүтээлч, гар урчууд, бизнес эрхлэгч болон оюутнуудыг урьж байна.

Хөтөлбөрийн зорилго нь эмэгтэй уран бүтээлч, гар урчуудын шинэ санаа, гарааны бизнесийг эрхлэх ур чадварыг дэмжих замаар нийгмийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Хөтөлбөрийн зорилтот бүлэг бол соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр бизнес эрхлэх сонирхолтой эмэгтэй уран бүтээлч, гар урчууд, Соёл, урлагийн чиглэлээр суралцагч 3, 4-р дамжааны эмэгтэй оюутнууд, бизнесээ хөгжүүлэх сонирхолтой эмэгтэй бизнес эрхлэгч нар байна.

Хөтөлбөрт оролцогчдыг 2025 оны 1-р сарын 20-ны өдөр хүртэл бүртгэнэ. Та хөтөлбөрт бүртгүүлэхдээ зураг дээрх QR уншуулж бүртгэнэ. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт энэ оны нэгдүгээр сард багтаж болно

​​​​​​​

320
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл